Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн байдлаар
Хөгшин-Орхон гол Хархорин сумын орчим ҮЕРИЙН АЮУЛ –ТАЙ түвшин-г 10 см давж үерлээд байна.
Ойрын өдрүүдэд орсон Аадар борооны улмаас Онги гол Арвайхээр сумын орчим, Орхон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-20 см-ээр нэмэгдэж байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 40 см-ээр их, усны дундаж гүн 50-95 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их, усны дундаж гүн 50-110 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 10 см их, усны дундаж гүн 25-45 см бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 20-45 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см бага, усны дундаж гүн 25-30 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 15 см их, усны дундаж гүн 15-50 см байна. ХӨГШИН-ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 60 см их, ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН-г 10 см давж үерлэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР